logo
Aргентинд трансжендер хүмүүс бичиг баримт дээрх хүйсээ өөрчлүүлэх боломжтой

Aргентинд трансжендер хүмүүс бичиг баримт дээрх хүйсээ өөрчлүүлэх боломжтой

2012/07/05
Даваа гаригт Аргентины ерөнхийлөгч Кристина Фернандез шинээр батлагдсан хуулийн дагуу албан ёсны бичиг баримт дээрх хүйсээ өөрчлүүлсэн хүмүүсийг Буэнос Айрес хот дахь ерөнхийлөгчийн ордонд хүлээн авч уулзлаа. Фернандез шинэ хуулиар шинэ стандарт, хэв хэмжээг тогтоосон нь бахархууштай хэрэг гэж мэдэгдсэн байна.
Аргентины хууль тогтоогчдын баталсан хуульд зааснаар энэ улсын иргэд шүүгчийн зөвшөөрөл, эмчийн магадлагаагүйгээр үндсэн бичиг баримт дээрг хүйсээ өөрчлүүлэх боломжтой болсон юм. Ерөнхийлөгч Фернандез хэлэхдээ "Манай улс тэгш байдал чухал гэдгийг дэлхий нийтэд харуулж байна" гэжээ.
Тэрээр цааш ярихдаа "Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн хуулийг баталсан өдөр би туйлын баяртай байгаагаа хэлж байсан,  учир нь тус хууль хүмүүс эдэлж чадахгүй байсан эрхийг нь олгосон" гэжээ.
Фернандез зургаан хүнд шинэ бичиг баримтыг нь гардуулан өгчээ. Мөн тэрээр лэйсби гэр бүлийн хүүхдүүдэд гэрчилгээг нь гардуулсан байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш