logo
Архангай, Орхон аймаг, Сүхбаатар дүүргийн сонгогчдын саналыг гараар тоолно

Архангай, Орхон аймаг, Сүхбаатар дүүргийн сонгогчдын саналыг гараар тоолно

2012/07/05
СЕХ өчигдөр орой хуралдаж сонгуулийн дүнг хэлэлцжээ. Эх сурвалжийн мэдээлснээр хуралдаанаар гурван тойргийн хорооны саналыг дахин тоолохоор болсон байна.

Тухайлбал, МАН-аас Архангай аймагт нэр дэвшигч Ж.Мөнхбат, АН-аас Орхон аймагт нэр дэвшигч Б.Одхүү, МАН-аас нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигч Ч.Ганхуяг нарын гомдлыг авч хэлэлцжээ. Ж.Мөнхбат, Ч.Ганхуяг нар тус тусын тойрогт санал тоолох явцад будилаан гарсан хэмээн гомдоллож, Тагнуулын ерөнхий газар болон Сонгуулийн ерөнхий хороонд дээрх асуудлыг шалгуулахаар өргөдлөө өгөөд байсан билээ.

Мөн Орхон аймагт нэр дэвшигч Б.Одхүү ч санал тооллогын явцад алдаа гарсан талаар тус намын УИХ дахь бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдэгдэж байсан билээ.

Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо өчигдрийн хуралдаанаараа дээрх тойргуудын сонгогчдын саналыг гараар тоолж, нэр дэвшигч болон намуудын эргэлзээг тайлахаар шийдвэрлэжээ. Дугаар шилжих мөчид СЕХ-ны хуралдаан дуусаагүй байлаа.

“Улс төрийн тойм” сонин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш