logo
Том Круз хамгийн өндөр орлоготой жүжигчнээр шалгарлаа

Том Круз хамгийн өндөр орлоготой жүжигчнээр шалгарлаа

2012/07/05
Америкийн Форбес сэтгүүл хамгийн өндөр орлоготой 100 жүжигчний жагсаалтыг жил бүр гаргадаг билээ. Энэ жилийн жагсаалтыг Том Круз тэргүүллээ. Өнгөрсөн онд жагсаалтын эхэнд нэр нь бичигдэж байсан Леонардо Ди Каприо энэ жил хоёрдугаар байранд орсон байна. Тэрээр Крузаас бараг хоёр дахин бага орлоготой ажиллажээ. Том Крузын эхнэр Кэти Холмз гэр бүлээ цуцлуулах өргөдөл гаргаад байгаа. Форбесд мэдээлснээр "Биелэгдэшгүй Даалгавар" киноны од 2011 оны тавдугаар сараас 2012 оны тавдугаар сарын хооронд 75 сая долларын орлого олсон байна.
Адам Сендлэр мөн хоёрдугаар байранд оржээ. Учир нь Сэндлэр, Ди Каприо нар хоёулаа 37 сая долларын орлоготой ажилласан байна.
Мэргэжлийн бөхийн тамирчин байсан Двэйн Жонсон 36 сая долларын орлогоор жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн бол инээдмийн кинонуудаараа олонд танигдсан жүжигчин Бен Стиллер тавдугаарт оржээ. Тэрээр 33 сая долларын орлоготой ажилласан байна. Түүний тоглосон "The Watch" киноны нээлт энэ сард болох гэж байгаа аж.
Форбес сэтгүүлийнхэн жүжигчдийг ийнхүү орлогоор нь жагсаахдаа тэдний цалин, ямар нэг арга хэмжээнд оролцсоныхоо төлөө авсан мөнгө, зар сурталчилгаа болон бусад гэрээнээс олсон орлогыг нь тооцож үзжээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш