Мексикийн ерөнхийлөгчийн сонгуульд Institutional Revolutionary party (PRI) намаас нэр дэвшсэн 45 настай Энрике Пена Ниэто ялалт байгуулжээ. Тэрээр ард түмнийхээ амьдрал ахуйг сайжруулахаа амласан байна. Мехико хотод болсон хэвлэлийн хурлын үеэр Ниэто эрчим хүч, хөдөлмөр эрхлэлтэд чиглэгдсэн далайцтай өөрчлөлтүүдийг явуулна гэж мэдэгдсэн байна. Тэрээр ирэх 12-р сард албан тушаалаа хүлээж авах юм. Сонгуульд оролцох эрхтэй 50 сая орчим хүн саналаа өгчээ.
Шинэ ерөнхийлөгч түүнчлэн нөлөө бүхий гэмт хэргийн бүлэглэлүүдийн эсрэг ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгээ амласан байна. Тэрээр мэдэгдэхдээ "Зохион байгуулалттай гэмт хэргийн тэмцэнэ гэсэн амлалт өгсөн, гэмт хэргийн бүлэглэлүүдийн эсрэг ажиллагаа огт зогсохгүй, цаашид үргэлжлэх болно, Мексикчүүдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах төлөө ажиллана"гэжээ.
Ням гаригт болсон санал хураалтын урьдчилсан дүнгээр Пена Ниэто нийт сонгогчдын 38.1 хувийн дэмжлэгийг хүлээжээ. Харин түүний өрсөлдөгч Андрес Мануэл Лопез Обрадор 31.6 хувийн санал авсан байна. Гэвч тэрээр сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, саналын хуудсыг дахин тоолохыг шаарджээ. Тэрээр сонгуулийн үеэр олон алдаа дутагдал гарсныг нотлох баримт надад бий гэж хэлсэн байна.
Одоогийн ерөнхийлөгч Фелиппе Кальдероны Үндэсний Үйл Хэрэг Намаас нэр дэвшсэн Хосефина Васкүэз Мота 25.4 хувийн санал авсан байна. Тиймээс тэрээр ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байна.
Кальдерон 2006 онд албан тушаалаа авсныхаа дараа хар тамхи дамлагч бүлгүүдийн эсрэг дайн зарласан. Түүнээс хойш энэ улсад хар тамхитай холбоотой гэмт хэрэг хүчирхийллээс болж 55.000 орчим хүн амь үрэгджээ. Мөн Мексикийн хүн амын бараг тал хувь нь амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой амьдарч байна.
Э.АМАР