logo
Индонезид тансаг зэрэглэлийн автомашины хэрэглээ өсч байна

Индонезид тансаг зэрэглэлийн автомашины хэрэглээ өсч байна

2012/07/05
Дэлхийд хүн амынхаа тоогоор дөрөвдүгээрт бичигддэг улс бол Индонези юм. 238 сая гаруй хүн амтай энэ улсад дундаж давхаргын иргэдийн тоо нэмэгдсээр байна. Энэ нь нийслэл Жакарта хотод тансаг зэрэглэлийн автомашины худалдаа эрс өсч байгаа шалтгаануудын нэг аж. BMW–гийнхны хэлж байгаагаар энэ компанийн Индонези дэх худалдаа өсчээ. Индонези дэх салбарын захирал Хелена Абидин ярихдаа "2012 оны тавдугаар сар хүртэл худалдан авалт 40 хувиар нэмэгдсэн, цаашид ч нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна, учир нь энд эдийн засгийн нөхцөл боломж сайн байгаа" гэжээ.
Тавдугаар сард 3000-с дээш хөдөлгүүрийн багтаамжтай автомашины худалдаа хоёр дахин өссөн байна.
Өнгөрсөн онд Индонезид автомашины худалдаа урьд өмнө байгаагүйгээр нэмэгджээ. Тиймээс  BMW, Женерал Моторс зэрэг компаниуд Индонези дэх үйлдвэрүүдэд хөрөнгө оруулахаар болсон байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш