УИХ-ын сонгуулийн өмнө УИХ-д нэр дэвшихээр зэхэж байсан хэд хэдэн эрхмийг АТГ-аас баривчилсан. Тодруулбал, “Сод Монгол” группын ерөнхийлөгч Д.Анандбазарыг өнгөрсөн тавдугаар сарын 24-нд МАН-ын бага хурлын дараа саатуулсан. Тэрээр Дорноговь, Говьсүмбэр аймагт нэр дэвших мандатаа аваад байсан билээ. Түүнийг ямар үндэслэлээр саатуулсан нь тодорхойгүй байсан бөгөөд УИХ-д оруулахгүй гэсэн өрсөлдөгчдийн үйлдэл хэмээн тэрээр үзэж байсан. Харин түүнийг батлах шиг сонгууль дууссаны дараа буюу өнгөрсөн долоо хоногт түүнийг батлан даалтаар сулласан байна.