logo
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Анхдугаар чуулганыг товлон зарлав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Анхдугаар чуулганыг товлон зарлав

2012/07/06
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 4, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн өнөөдөр зарлиг гаргаж, шинээр сонгогдсон Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг товлон зарлав.
Зарлигт “Монгол Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 2012 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 10.00 цагт товлон зарласугай” хэмээжээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш