logo
УИХ-ын анхдугаар чуулганд МАН оролцохгүй

УИХ-ын анхдугаар чуулганд МАН оролцохгүй

2012/07/06
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны дараа тус бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг СЕХ-ноос Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барилгүй сугалж үлдээснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж МАН-ын гишүүд үзэж байгааг онцоллоо. Иймээс хуучин чуулганы хаалт болоод шинэ УИХ-ын анхдугаар чуулганд МАН-ын бүлэг оролцох боломжгүй гэжээ. Уг нь Н.Төмөрхүү, С.Баасанхүү нарт Өвөрхангай аймагт УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж өрсөлдөн ялалт байгуулж, тойргийн хороо нь хүлээн зөвшөөрч УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг гардуулаад байсан аж. Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч маргааш 10.00 цагаас шинэ УИХ-ын чуулганы анхдугаар чуулганыг хуралдуулахаар зарласан. Хэрэв АН болоод бусад намаас сонгогдсон гишүүд, бие даагчид МАН-гүйгээр тангаргаа өргөвөл энэ удаагийн УИХ-ын бүрэн эрх дуусгавар болно. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш