logo
МАН- АН дахин хамтрах нь тодорхой болжээ

МАН- АН дахин хамтрах нь тодорхой болжээ

2012/07/06
УИХ-ын 2012 оны сонгуулийн дүнгээр хамгийн олон суудал авсан ч хууль ёсны олонхи болоогүй Ардчилсан Нам УИХ-д суудал бүхий нам, эвслүүдтэй хамтарч Засгийн Газар байгуулах нь тодорхой болоод буй билээ.
Тэр бүү хэл намын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайд болно гэдгийг "Алтан гадас" фракцийн Ч.Сайханбилэг, Ардчилсан Хүчний Холбооны З.Энхболд нар мэдэгдсэн юм.
 Харин энэ тухай МоАХ-ы дарга Х.Баттулга: "Миний ойлгосноор өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр “Ерөнхий сайд Н.Алтанхуяг болно оо” гэж Ч.Сайханбилэг зарлаад байх шиг байсан. Харин надтай холбоотой тиймэрхүү санаа оноо олон нийтийн дунд явж байгаа л байх. Тэрийг би ч юм уу, олон нийтийн хэн нэгэн шийдэхгүй. Шийдэх газар нь шийдээд цааш явах биз. Үүнээс өмнө нам сонгуульд хэр оролцсоноо дүгнэж, удирдлагууд нь магтаал сайшаал авах уу, зэмлэл шийтгэл хүлээх үү гэдгийг шийднэ. Намын эрх бүхий байгууллага хурлаа зарлаж, энэ талаар хэлэлцээд сонгуулийн дүнгээр удирдлагуудаа сайн байлаа гэж сайшаавал цаашаа Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар томилогдоод явна биз. Илэрхий байсан бололцоог ашиглаж чадсангүй, хүлээсэн үр дүнд хүрч чадсангүй гэж үзвэл манай намын ҮЗХ-ны шийдвэр гаргах төвшний хурлаар намын дараагийн дарга, Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг асуудлууд улбаалаад явна биз. " хэмээн өгүүлжээ.

Гэхдээ эх сурвалжуудын өгүүлж буйгаар Н.Алтанхуяг нэгэнт намынхаа фракциудыг багцалсан тул МАН-АН дахин бүрдэх нь тодорхой болжээ.
Тэр бүү хэл "Ухаа худаг"-ийн хувь эзэмшигч Г.Батхүүг гаргахын тулд л СЕХ Өвөрхангайд МАН-аас нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан байна.
 Учир нь "Ухаа худаг"-т төрийн шагнал олгосон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАН-АН-г дахин бий болгохыг маш их хүсч буй аж.

Харин нөгөө талд Х.Баттулга, М.Энхсайхан, Н.Энхбаяр нар тэдний эсрэг хамтран ажиллаж буй бөгөөд тэдний эрх ашиг үндсэндээ МАН-АН-г дахин бий болгохгүйн төлөө гэнэ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш