Эмч, эмнэлгийн байгууллагын удирдлагуудад үүрэг даалгавар өгөх уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
"Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам батлах тухай", "Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл хөлс олгох тухай", "Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг үндэслэн Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2012 оны 193/136 тоот хамтарсан тушаалаар Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн хэмжээг шинэчлэн баталжээ.
Өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтын тухай тушаалын 1-р хавсралтын заалтыг 2012 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс, уг тушаалын 2-р хавсралтын заалт болон 150, 151, 152-р тогтоолуудын шийдвэр 2013 оны 1 сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ. Засгийн газар тогтоолуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтыг жил бүрийн улсын төсөвт тусган ажиллах ажээ.
Д.Догсмаа
МОНЦАМЭ