logo
Үйлдвэрүүдэд талхыг савлаж худалдаалахыг анхаарууллаа

Үйлдвэрүүдэд талхыг савлаж худалдаалахыг анхаарууллаа

2012/07/06
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Атар өргөө”, “Талх чихэр ” үйлдвэрүүдэд талхыг савлаж зарах ёстой гэсэн шаардлагыг тавиад байна. Өнгөрсөн тавдугаар сард НМХГ-аас нийслэлийн хэмжээнд гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг 94 үйлдвэр, цехэд хяналт шалгалт хийсэн юм. Шалгалтын зөрчилтэй байсан 22 үйлдвэрт зөрчлөө арилгах үүрэг өгч, 18 үйлдвэрийн үйл ажиллааг түр хугацаагаар зогсоож, зөрчил дутагдлыг нь арилгуулсан байна. Энэ үеэр “Атар өргөө”, “Талх чихэр ” компаниудад савлагдаагүй гардаг бүтээгдэхүүнүүдээ савлаж худалдаалах шаардлага тавьсан аж. Мөн энэхүү компаниудад 2009 оноос хойш удаа дараа ариун цэврийн талаасаа талхыг заавал үйлдвэрээс савлаж гаргах талаар шаардлага тавьж байсан гэнэ. Харин үйлдвэрүүд одоогоор шаардлагын дагуу савлагааны тоног төхөөрөмжүүдийг шинээр суурилуулж байгаа аж. Ингээд энэхүү үйлдвэрүүдэд ирэх есөн сар гэхэд савлагаатайгаар худалдааны байгууллагад нийлүүлэх хугацаа өгсөн байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш