Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар сая сэтгүүлчдэд мэдээлэл хийж эв эеэ эрхэмлэх, улс орны ирээдүйгээ бодох үүднээс УИХ дахь МАН-ын бүлэг чуулганы анхдугаар хуралдаанд оролцох болсноо мэдэгдлээ. МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж ийм шийдвэр гаргажээ. Маргаантай байгаа асуудлууд хуулийн дагуу шийдэгдэнэ гэж үзсэн байна. Ингэснээр УИХ-ын анхдугаар чуулганы ажиллагаа эхлээд байна.