Өвөрхангай аймгаас нэр дэвшиж УИХ-ын гишүүний болзол хангаад байсан МАН-ын гишүүн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын нэрийг Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчид өргөн бариагүй билээ. Хоёр нэр дэвшигчийг нь өргөн бариагүй явдалд бухимдсан МАН-ын бүлэг чуулганы хуралдааныг эхлүүлэхгүй байгаа билээ.
Яг одоо МАН-ын бүлэг хуралдаж АН-ынхан чуулганы танхимд хүлээсээр байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлснээр Н.Төмөрхүү, С.Чинзориг нар Тагнуулийн ерөнхий газар, Нийслэлийн шүүх, Шүүхийн сахилгын хороо,Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд хандан Хан-Уул дүүргийн шүүх хууль бус шийдвэр гаргасан талаар гомдол гаргажээ.
Тэдний энэхүү өргөдлийн ерөнхий утга санаа нь Өвөрхангай аймаг буюу 10-р тойрогт АН-с нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нар өөрсдийн биет төлөөлөгчөөр сонгуулийн ажиллагаа хууль бусаар зохион байгуулсан мэт хуурамч бичиг баримтыг бүрдүүлж ХУД-ийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг ХУД-ын шүүхийн шүүгч хэт нэг талыг барьсан шийдвэрийг хууль бусаар гаргасан гэжээ.