Ливид 42 жилийн дараа анх удаа чөлөөт сонгууль болох гэж байна. Долдугаар сарын долоонд эхлэх парламентын сонгуулийн бэлтгэл ажил эхэлжээ.
Ливийн нийслэл Триполи хотод сонгуулийн бэлтгэл ажил эхэлжээ. Долдугаар сарын долоонд болох парламентын сонгуулийн өмнө сурталчилгааны ажлыг тийм ч өргөн хүрээнд зохион байгуулаагүй аж. Гэхдээ нөлөө бүхий улс төрийн намуудын нэг болох Ал Ваттаны олон мянган дэмжигчид лхагва гаригт цуглаан хийсэн байна. Энэ намын удирдлагууд Ливийн шашны нөлөө бүхий удирдагчдын нэг Али Салабиг дэмжсээр ирсэн юм.
Исламистуудын эгнээнд тулалдаж явсан Абдул Хаким Белхаж "Ал Ваттан" намын нөлөө бүхий улс төрчдийн нэг юм байна. Тэрээр өчигдрийн арга хэмжээний үеэр мэдэгдэл хийж, нэр дэвшигчдийг танилцуулжээ.
Ливийн асуудлыг хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч Иан Мартин энэ улсад явагдаж байгаа парламентын сонгуулийн бэлтгэл ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ тэрээр аюулгүй байдал санаа зовоосон асуудал гэдгийг онцолжээ. Учир нь сүүлийн үед Ливийн өмнөд болон баруун хэсэгт сөргөлдөгч бүлгүүд хоорондоо тулалдсан тухай мэдээллүүд ирсэн байна.
Ливийн жагсагчид болон зэвсэгт бүлгийн гишүүд зүүн хэсгийн Бенгази хотын сонгуулийн хорооны байруудыг түйвээсэн юм.
IFES буюу Олон улсын сонгуулийн бүлэг хэмээх ашгийн бус байгууллагаас мэдээлснээр Ливид долдугаар сарын долоонд эхлэх парламентын сонгуульд 142 улс төрийн хүчний 1.206 нэр дэвшигч 80 суудлын төлөө өрсөлдөх юм байна. Мөн бие дааж нэр дэвшсэн 2.501 хүн Ливийн шинэ үндсэн хуулийг боловсруулж ажиллах үндэсний хурлын 120 суудлын төлөө өрсөлдөнө.
Э.АМАР