Америкчууд тусгаар тогтнолын ойн баярын өдрөө сүр дуулиантай тэмдэглэн өнгөрүүллээ. Одоогоос 236 жилийн өмнө тусгаар тогтнолоо зарлаж байсан АНУ өнөөдөр хамгийн нөлөө бүхий улсуудын нэг бөгөөд дэлхийд тэргүүлэгч гүрэн гэсэн статусаа хадгалсаар байгаа юм.
Лхагва гаригт Америкийн нийслэлд агаарын хэм өндөр байсан ч олон мянган иргэд тусгаар тогтнолын өдрийн баярын арга хэмжээнд идэвхтэй оролцсон байна. Вашингтон хотод баярын парад, урлагийн тоглолт гэх мэт олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагджээ. Баярын арга хэмжээний үеэр Вашингтон болон Нью-Йорк хотын тэнгэрт салют буудуулсан байна.
Ерөнхийлөгч Барак Обама эхнэр Мишелийн хамт ахмад дайчдын гэр бүлүүдийг цагаан ордонд хүлээн авч уулзжээ. Мөн тэрээр цугласан хүмүүст хандаж мэдэгдэл хийх үеэрээ цагаачлалыг дэмжих нь АНУ-ыг илүү хүчирхэг, хөгжиж цэцэглэсэн орон болоход тустай гэдгийг онолсон байна. Гэхдээ Обама цагаачлалын системийг боловсронгуй болгоход хийх ажил их байгааг хэлжээ.
1787 онд батлагдсан Үндсэн хуулийн дагуу АНУ нь холбооны засаглалтай улс бөгөөд анхлан байсан 13 муж улс дээр 19, 20-р зууны туршид шинээр 37 муж улс нэмэгдсэн байна. Тиймээс энэ улс Хойд Америкийн ихэнхийг эзэлсэн томоохон гүрэн болон өргөжжээ.
1861-1865 онд дэгдсэн Иргэний дайн болон 1930-аад оны эдийн засгийн Их хямралын үеийг АНУ-ын түүхийн хамгийн эгзэгтэй үе гэж үздэг билээ. Дэлхийн I, II дайнд байгуулсан ялалт болон 1991 онд өндөрлөсөн Хүйтэн дайнаас хойш АНУ нь дэлхийн хамгийн хүчирхэг гүрний статусаа хадгалсаар байна.
Э.АМАР