Өнөөдөр болсон УИХ-ын анхдугаар чуулганаар 69 гишүүн тангараг өргөж, УИХ-ын гишүүний үнэмлэх, тэмдгээ авлаа. Харин УИХ-ын сонгуульд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн жагсаалтаар нэр дэвшиж, СЕХ-ны тогтоол гарч, УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авсан О.Баасанхүү, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар нарын бүрэн эрхийг баталгаажуулалгүй үлдээлээ.
Энэ нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн Н.Энхбаяр, С.Нарангэрэл, Э.Батшугар нарыг СЕХ хассан асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад байгаатай холбоотой ажээ. “Шударга ёс” эвслээс дээрх гомдлын эцсийн хариуг авах шийд гарсан учраас гурван гишүүний бүрэн эрхийн асуудал түр хойшлоод байгаа хэмээн УИХ-ын гишүүн Л.Цог хэллээ.
Түүний хэлж байгаагаар цэц Н.Энхбаяр, С.Нарангэрэл, Э.Батшугар нарын сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан явдал Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзвэл О.Баасанхүү, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар нар УИХ-д сууна. Харин зөрчсөн гэж үзвэл жагсаалтаас хасагдсан гурван гишүүн орж ирэх гэнэ.
Ийнхүү УИХ-ын 2012 оны сонгуулиар бүрэлдсэн шинэ парламент ажлаа эхэллээ.
Ш.Чимэг
МОНЦАМЭ