Палестины удирдагч агсан Ясир Арафатын нас барахаасаа өмнө өмсөж байсан гэх хувцаснаас цацраг идэвхит бодисын ул мөрийг илрүүлсний дараа зарим шинжээчид түүний учир битүүлэг үхлийн талаар янз бүрийн таамгийг дэвшүүлж байна. Арафатын бэлэвсэн эхнэр Суха Арафат тэдгээр хувцас хэрэглэлүүдийг Швейцарын лабораторт шинжлүүлжээ. Тэрээр нөхрийнх нь шарилыг гаргаж, задлан шинжилгээ хийхийг уриалсан байна.
Гэхдээ мэргэжилтнүүд полони-210 хэмээх химийн бодисыг Арафатын цогцосноос илрүүлсэн ч түүний үхлийн шалтгааныг тогтоох нь хэцүү байх болно гэдгийг анхааруулжээ.
Суха нөхрийгөө нас барах үед задлан хийхийг эсэргүүцсэн тухай мэдээлэл байдаг. Тэрээр ярихдаа "Тухайн үед нөхрийн маань цогцсыг Рамалла хот руу авч явсан, хэн ч задлан хийх талаар бодоогүй, Франц эмч нартүүний амийг аврахын тулд бүхнийг хийсэнгэдэгт бид итгэлтэй байсан, гэхдээ миний бодлоор тухайн үед эмч нар цацраг идэвхит бодисын талаар судлаагүй, түүний үхлийн талаарх бүх үнэнийг мэдэхийн тулд маш нарийн шинжилгээ явуулах хэрэгтэй" гэжээ.
Арафат 2004 оны 11-р сарын 11-нд Францын цэргийн эмнэлэгт 75 насандаа таалал төгссөн юм. Түүнийг нэгэн учир битүүлэг өвчнөөр өвдсөнийх нь дараа эмнэлэг рүү онгоцоор хүргээд байжээ. Тухайн үед Франц эмч нар Арафат тархиндаа цус харваснаас болж нас барсан гэж мэдээлж байсан юм. Гэхдээ түүний онош эцсийн байдлаар тодорхой гараагүй учраас түүний үхлийн талаар маш олон таамаг гарсан байна.
Лхагва гаригт Швейцарийн лабораторын судлаачид Арафатын өмсөж байсан хувцас болон бусад эд зүйлсээс полони-210 бодис их хэжээгээр илэрсэн гэж мэдээлжээ. Тэдгээр хувцас, эд зүйлсийг Арафатын эхнэр Суха тус лабораторт өгсөн байна. Түүний хэлснээр Арафат нас барахаасаа өмнөхөн тэдгээрийг хэрэглэж байжээ.
Английн судлаач Дерек Хилл Палестины удирдагч үнэхээр полонигоор хордсон нь үнэн бол найман жилийн дараа ч гэсэн энэ бодисыг түүний цогцосноос илрүүлэх боломжтой гэдгийг хэлсэн байна.
Арафат ямар шалтгааны улмаас нас нөгчсөн нь тодорхойгүй байсан учраас Арабын зарим улсууд Израйлын тал түүнийг хөнөөсөн гэж үзсэн юм. Израйлын удирдлагууд үүнийг үгүйсгэсэн бөгөөд хамгийн сүүлийн таамгийг ч ул үндэсгүй зүйл гэж мэдэгдсэн байна.
Израйлын Герцлия хот дахь терроризмын эсрэг институтийн ахлах судлаач Эли Кармоны хэлж байгаагаар тухайн үед Израйлын удирдлагуудад Арафатыг хөнөөх улс төрийн шалтгаан байгаагүй гэнэ. Кармон түүнчлэн Арафат зөв шийдвэр гаргадаггүй байсан, түүний байр суурь сул байсан гэж ярьжээ.
Арафатыг залгамжлагч буюу одоогиьн ерөнхийлөгч Махмуд Аббас цогцсонд задлан шинжилгээ хийхийг зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн байна. Гэхдээ улс төрийн зүтгэлтэн байсан хүний шарилыг хөндөх нь лалын шашинтай улсад цээртэй зүйл бөгөөд үүнээс болж эсэргүүцлийн жагсаал ч болж болох юм. Гэхдээ нөгөө талаас нь аваад үзвэл шарилыг хөндөхөөс татгалзах нь Арафатын үхлийн шалтгааныг тодруулах ажилд ерөнхийлөгч Аббас саад болж байна гэж хүмүүст ойлгогдох магадлалтай.
Арафат нас барахаасаа өмнө эхнэр Суха Арафатаасаа тусдаа амьдарч байжээ. Суха нөхрөө нас барсны дараа Палестинд эргэж очоогүй бөгөөд тэрээр Палестинчуудын дунд нэр хүнд муутай байдаг байна.
Э.АМАР