Токиогийн Уэно амьтны хүрээлэнд том хулсны баавгай зулзгалсан байна. Байгалын бус нөхцөлд үржүүлэх хөтөлбөрийн дагуу амьтан судлаачдын гаргасан ховорхон амжилтуудын нэг энэ гэж амьтны хүрээлэнгийн төлөөлөгч сэтгүүлчидэд мэдээлсэн байна. Энэ бамбарууш өнөөдөр үд дунд төрсөн байна. Сүүлийн 24 жилийн дотор байгалын бус нөхцөлд жинхэнэ хээлтүүлгээр бүрэлдэж төрсөн анхны хулсны байвгайн бамбарууш энэ юм. Шинь-Шинь, Жи-Жи нэртэй хоёр том хулсны баавгайг 2011 онд Хятадаас токиогийн амьтны хүрээлэнд авчирсан юм. Тэдний түрээслэх хөлсөнд Япон улс жилд 1 тэрбум доллар зарцуулж байна. Бяцхан хулсны баавгай төрсөн нь сайны тэмдэг гэж БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Лю Вэйминь Бээжинд болсон хэвлэлийн шуурхай хурал дээр мэдэгдсэн байна. Хулсны баавгай бол найрамдлын билиг тэмдэг бөгөөд энэ бяцхан бамбарууш хятад, японы харилцааг бэхжүүлэхэд тус болно гэдэгт найдаж байна гэж тэр тэмдэглэсэн байна.