Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Үндэсний Их баяр наадам, Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл үр бүтээл гарган ажиллаж байгаа цагдаагийн 412 алба хаагчийг хугацааны ээлжит цолоор шагнаж, энгэрийг нь цооллоо. Цагдаагийн хошууч цолоор Мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч, Л.Ганшагай, Дорнод аймгийн цагдаагийн газрын хүүхдийн ахлах байцаагч Д.Жавзандулам нарын 79 алба хаагч, Цагдаагийн дэд хурандаа цолоор ЦЕГ-ын Төв архивын ажилтан Ж.Амарбаясгалан, Архангай аймгийн цагдаагийн газрын эрүүгийн тасгийн дарга, С.Цэрэнсамуу, нарын 33 алба хаагч, Цагдаагийн ахмад цолоор ЭЦГ-ын төлөөлөгч Б.Эрхэсбаатар, ЗЦГ-ын мөрдөн байцаагч З.Бат-Эрдэнэ, Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтсийн байцаагч, Э.Баянжаргал нарын 133 алба хаагчид, Цагдаагийн ахлах дэслэгч цолоор НХЖХГ-ын салаан дарга, Н.Алтансувд, БЗД-ийн цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч Д.Өнөртөгс, Булган аймгийн цагдаагийн хэлтсийн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр нарын 116 алба хаагч, Увс аймгийн цагдаагийн газрын төлөөлөгч, С.Батбаяр, Хэнтий аймгийн цагдаагийн газрын байцаагч, Б.Мөнхжаргал нарын 8 алба хаагч дэслэгч цолоор шагнаж офицерын бүрэлдэхүүнд орууллаа. Дотоодын цэргийн даргын тушаалаар дотоодын цэргийн 31 алба хаагчид хугацааны ээлжит цолоор шагнагдав. Дэд хурандаа цолоор 816 дугаар тусгай салбарын захирагчийн харуул хамгаалалт эрхэлсэн орлогч Д.Түмэнжаргал нарын 3 алба хаагч, Хошууч цолоор 05 дугаар ангийн салбарын захирагч Б.Гандөш нарын 6 алба хаагч, Ахмад цолоор 5 алба хаагч, Ахлах дэслэгч цолоор 11 алба хаагч, 815 дугаар тусгай салбарын захирагчийн орлогч,Т.Амаржаргал нарын 3 алба хаагч дэслэгч цолоор шагнагдаж офицерийн бүрэлдэхүүнд орууллаа.