Монгол түмэн бидний хүсэн хүлээж байдаг үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны хамгийн гол оролцогч нь хүүхэд байдаг билээ. Өнөөдөр “Хүүхдийн төлөө төв”-өөс хурдан морь унадаг хүүхдүүдийн эрхийн асуудлын тухай олон нийтэд хүргэх зорилгоор хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд “Монгол глобал” ХК-ны захирлын зөвлөх Ч. Эрдэнэчулуун, Хүүхдийн төлөө газрын захиргаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г. Ундрах, Хүүхдийн төлөө газрын хүүхдийн хөдөлмөр хариуцсан менежер н.Ойнбаяр нарын хүмүүс оролцлоо. Наадмаар хурдан морины хүүхдийн эрхийн асуудал маш ихээр хөндөгдөж байдаг байна. Тухайлбал 2010 оноос хойших бүх томоохон хэмжээний уралдаануудад судалгаа хийж үзэхэд “Жилд дунджаар 2-3 хүүхэд уралдааны талбарт болон бэлтгэлийн явцад нас барж байна” гэсэн дүн гарчээ. Иймээс энэ жилээс эхлэн дараах шаардлагыг хангасан хүүхдийг морь унахыг зөвшөөрөх буюу дугаар олгох юм байна. Үүнд:
1. Зөвхөн долоогоос дээш настай байх
2. Эрүүл мэндийн болон Гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх
3. Эцэг эхийн зөвшөөрөлтэй байх
4. Төрсний гэрчилгээ зэрэг бичиг баримттай байх зэрэг багтаж байгаа юм.
Мөн энэ жилээс тодорхой хамгаалалтын хэрэгсэл буюу малгай тохойвчийг 3000 гаруй хувиар оруулж ирэн уяачдад худалдаалж байгаа аж. Эдгээр хэрэгслийн чанар стандартад ихээхэн анхаарсан бөгөөд малгайны размер нь 53-56 үнэ нь тохойвчтойгоо нийлээд 40000₮ гэлээ.
Тус хурлын төгсгөлд “Монгол Глобал” ХК-ны захирлын туслах Ч. Эрдэнэчулуун хэлэхдээ:
Хурдан морины уралдаан болоход зөвхөн морь, уяач хоёр л алдаршдаг. Хүүхэд алдаршдаггүй. Тиймээс хүүхдийг алдаршуулъя хэмээн хэллээ. Тус компани урьд жилийн наадмын амлалтандаа хүрч зургаан насны морьдын эхний 5 буюу айргийн таван байрыг эзэлсэн нийт 30 хүүхдэд сая төгрөгний үнэтэй алтан Гэрэгэг өгөх юм. Энэ үйл ажиллагаа бүх насны морьд уралдаад дууссаны дараа Хүй долоон худагт байрлах Цэнгэлийн магнай галынхаа их хүндэтгэлийн өргөөнд болж амжилт гаргасан унаач хүүхдүүдэд албан ёсоор гардуулах ажээ. Түүнчлэн жил бүр энэхүү алтан Гэрэгэг унаач хүүхдүүдэд олгохоор болсноо мэдэгдлээ.