“Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг”-ээс зохион байгуулж буй Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаарх олон улсын чуулга уулзалт энэ сарын найман есний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байгаа билээ. Уг уулзалтанд оролцохоор АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон, Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын урилгаар манай улсад айлчилж байгаа юм. Тэрээр уг хуралд оролцохын зэрэгцээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзаж, төрийн дээд хэмжээний яриа хэлэлцээ хийх юм байна.
Тус нийгэмлэгийг манай улс 2011 оны долдугаар сарын 1-нээс эхлэн хоёр жилийн хугацаатай тэргүүлэх болсон бөгөөд чуулга уулзалтаас гадна Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хурал болох аж.
Чуулга уулзалтын гол зорилго нь ардчилсан нийгэм дэх эмэгтэйчүүдийн манлайллын ач холбогдлын талаарх ойлголтыг төлөвшүүлэх, Монголын эмэгтэй удирдагчидтай сайн туршлагаа хуваалцахад оршиж байгааг бөгөөд Эрчим хүч болон эдийн засгийн тогтвортой хөгжил дэх эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо, Эмэгтэйчүүдийн улс төрийн болон иргэний оролцоог нэмэгдүүлэх гэсэн хоёр асуудлыг чухалчлан хэлэлцэх юм байна.
Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаарх олон улсын чуулга уулзалтад Киргизийн Ерөнхийлөгч асан Роза Отунбаева, Косовогийн Ерөнхий сайдын орлогч Эдита Тахира, Канадын Ерөнхий сайд асан Ким Камбелл, Эстонийн Гадаад хэргийн сайд Урмас Паэт, Албанийн парламентын гишүүн Албана Волкше, НҮБ-ын Хүний эрхийн дээд Комиссарын орлогч Кьюн-ва Канг, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мариа Лайснер, Станфордын их сургуулийн хөтөлбөрийн захирал Дебора Гордон, Бангладешийн Эмэгтэй удирдагчдын Алъянс байгууллагын Гүйцэтгэх захирал Элчин сайд Насим Фирдаус, Афганистаны сургалтын институтыг үндэслэгч Сакина Якуби, "Рио Тинто" компанийн жендерийн зөвлөх Жейн Принсипал, "Пибоди энержи" компанийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Жейн Холл, Баялгийг зохистой ашиглах төвийн Робин Кюриер, АНУ-ын Ардчиллыг дэмжих Үндэсний сангийн дарга ноён Дик Гепхард зэрэг гадаадын улс орнуудын манлайлагч 20-н эрхэм, манай улсаас 80 хүн оролцож нийт 100 хүн оролцохоор болжээ.