Сири улсын армийн бас нэг генерал Манаф Тлас эх орноосоо зугтаж Түрк улсад ирлээ. Сирийн тусгай албаны өндөр тушаалын төлөөлөгч “Сириастепс” веб хуудсанд ярилцлага өгөхдөө энэ тухай сэтгүүлчидэд мэдэгдсэн байна. Энэ генерал нь Дамаскын аюулгүй байдлыг хангаж байгаа сирийн бүгд найрамдах улсын дээд гвардийн командын бүрэлдхүүнд багтдаг байсан байна. Сөрөг хүчнийнхний талд орж байгаа буюу Түрк улс руу ирж байгаа тус улсын зэвсэгт хүчний офицерүүдийн тоо өдөр бүр өсөн нэмэгдэж байна гэж сөрөг хүчний Сирийн чөлөөт армийн төлөөлөгч мэдэгдсэн байна.Тэд сирийн хот тосгодыг их буугаар буудах, цэргийн мөргөлдөөнд оролцохоос татгалзсан цэргийнхэн юм. Одоогийн байдлаар сирийн 35 мянган дүрвэгдсэд Түрк улсын нутаг дэвсгэрт байрлаж байна.