logo
Хиллари Клинтон өнөөдөр ирнэ

Хиллари Клинтон өнөөдөр ирнэ

2012/07/09
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өнөөдөр Монголд ирнэ.  Тэрээр манай улсад болж байгаа "Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаарх олон улсын чуулга уулзалт"-д оролцох юм. Манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийг даргалж байгаа учир "Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаарх олон улсын чуулга уулзалт"-ыг Улаанбаатарт зохион байгуулж байгаа юм.

Чуулга уулзалтад Канадын Ерөнхий сайд асан Ким Камбэлл, Эстонийн Гадаад хэргийн сайд Урмас Паэт, Албанийн парламентын гишүүн Албана Волкше, НҮБ-ын Хүний эрхийн дээд Комиссарын орлогч Кьюн-ва Канг, Косовогийн Ерөнхий сайдын орлогч Эдита Тахири зэрэг нэр хүндтэй 20 гаруй төлөөлөгч оролцож байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш