Наадам болохоос өмнөх бөхийн барилдаан болон түрүү түрүүчийн наадмуудын барилдааныг ажиглаж суухад бөхчүүд өөр өөрийн өвөрмөц онцлог барилдаантай, уран гоё мэхтэй гэдгээ харуулж байх юм. Үнэхээр ч монгол наадам сайхан тэр дундаа эрийн гурван наадмын нэг хүчит бөхийн барилдаанаа бишрэн харж суух юутай сайхан. Бөх болгоны бие бялдар, барилдаан өөр ч бас ааш араншин нь өөр байх юм. Энэ нь зүй ёсных. Гэхдээ Монгол бөх хүнд жудаг гэж нэг юм бий. Бяртай, аатай байж болно, гагцхүү жудагтай байх хэрэгтэйг хэлүүлтгүй хэн ч мэднэ.
Үнэнийг хэлэхэд улсын заан Ч.Санжаадамба өрсөлдөгч бөхөө давчихаад биеэрээ нитгэрэгдэж бас гараа угз татаж харагдах юм. Энэ дүр төрхийг бөхөө дээдэлдэг үзэгч олон цэнхэр дэлгэцээр хараад Ч.Санжаадамбаар бахархдаг мөртөө харамсаж байдаг юм билээ. Тэгвэл улсын аварга Д.Сумъяабазар, Г.Өсөхбаяр нар өвдөг шороодуулсан бөхөө татаж босгочихоод дэвж байх жишээтэй. Тэр битгий хэл аварга Д.Сумъяабазар хоёр хацар дээр нь үнсчихээд дэвэн дэвсээр соёмбот тугаа тойрч байгааг залуу заан анзаарах учиртай. Тэр нь монгол бөхийн жудаг бөгөөд "Би чамайг амласан, хоёул хүч үзлээ. Гэхдээ би дийлчихлээ" гэж уучлалт гуйсны илрэл гэж хэнд ч ойлгогдож байдаг. Энэ ялгааг залуу заан мэдрээсэй гэж бөхөө дээдэлдэг зон олон хүсч байгаа бөлгөө.
Д.Сэрээтэр
Эх сурвалж: "Монцамэ "