Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн шав тавих ёслолын үеэр Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд ийнхүү онцлон тэмдэглэлээ. Тус шав тавих ёслолын ажиллагаа 2012 оны 7 дугаар сарын 7-нд болж, барилгын ажлыг албан ёсоор эхлүүллээ. “ Аливаа сайн үйл эхлэхдээ сайхан өдөр таардагчлан өнөөдөр бас ийм сайхан өдөр болж байна. Өнөөдөр эхлүүлж буй энэ төсөл Монголын ард түмэнд их дэм өгөх төсөл болно гэдэгт итгэлтэй байна.
2010 онд би эмнэлэгийн салбарын ажилтан та бүхэнтэй уулзаж байхдаа Монголчуудынхаа гадаад руу оношилгоо, эмчилгээ хийлгэхээр явах урсгалыг зогсоохын чухлыг тэмдэглэж байсан билээ. Тэгвэл энэ ажил хоёр жил хүрэхгүй хугацаанд бодит ажил болох эхлэл тавигдаж, өнөөдөр бид шаваа тавиад зогсч байна.
Монгол улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газартай хамтран ажилласны үр дүнд 300 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн хэлэлцээр байгууллаа.Уг хөнгөлттэй зээлийн хүрээнд эхний ээлжинд Үндэсний оношилгоо, эмчилгээний төв барих болсон бөгөөд нийтдээ 55. 4 сая ам.долларын удаан хугацааны хөнгөлттэй зээл олгогдож, Монгол улсын Засгийн газраас нэмж 10.5 сая ам.долларын санхүүжилтийг гаргахаар хоёр орны Засгийн газар хоорондын зээлийн хэлэлцээрийг байгуулаад байна. Монгол улсын Засгийн газар уг оношилгоо, эмчилгээний төвийг богино хугацаанд өндөр түвшинд барьж босгоход бүхий л талаар анхаарч ажиллах болно” хэмээн тэмдэглэлээ.
Энэхүү оношилгоо, эмчилгээний төв нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдох бөгөөд үүн дотроо дүрс оношилгоо, лаборатори, дотор, мэс засал, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгуудыг багтааж, зайн оношилгоог улсын хэмжээнд явуулах хүчин чадалтай томоохон төв байх ажээ. Монгол улсад анх удаа эдийн шингээлт дээр суурилагдсан дүрс оношилгооны хамгийн сүүлийн үеийн аппарат Үндэсний оношилгоо эмчилгээний төвд суурилагдах юм байна.
Үүнийг дагаад эмч, эмнэлгийн ажилчдын мэргэжлийн ур чадвар дээшилж, хүн амд үзүүлэх эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирснаар Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтыг хангахад чухал алхам болно гэдгийг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар мөн онцолж байлаа. Төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж дуусгах бөгөөд тус оношилгоо, эмчилгээний төв нь клиникийн хоёрдугаар эмнэлэгийн хойно байрлах ажээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.