-Би өвөөгөө нас барсны дараа төрсөн юм гэнэ лээ. Тэгээд өвөөг дурсаж байх гэж өгсөн нэр нь надад ерөөсөө таалагддаггүй юм.
-Чамайг хэн гэдэг юм?
-Өвөө.
|
Чукча Вовка хоёр ууланд явж байтал Вовка унаж гэнэ. Тэгтэл Чукча:
-Вовка чи зүгээр үү. Вовка:
-Би зүгээрээ. Чукча:
-Тэгвэл авираад ирээч дээ, Вовка:
-Би унаж дуусаагүй байна аа.
|
Багш: Хүүхдүүдээ "Бусдад илүүхэн өг, өөртөө цөөхөн ав" гэсэн үгийг тогтооцгоо гэв. Сурагч:
-Энэ чинь миний аавын цэцэн үг байна гэв. Багш:
-Чиний аав чинь үнэхээр ёс суртахуунтай хүн байна. Аав чинь юу хийдэг вэ?
-Миний аав боксчин.
|
Нэгэн чукча урцныхаа хажууд газар ухаад ядарчихсан сууж байна гэнэ. Найз нь ирээд:
-Хөгшөөн юу болоод газар ухаад сууж байдаг билээ гэхэд мань эр:
-Найз нь харин шинэ жилээр Африкт амрах санаатай, тэгсэн паспортны зураг хэрэг болоод цээж зурагаа авахуулах гээд л...
|
Хуримаа хийх гэж байгаа залуугийн аав нь:
-Чи энэ өдрийг насан туршдаа амьдралынхаа хамгийн аз жаргалтай өдөр гэж дурсаж явах болно гэдэгт итгэлтэй байна. Чамд баяр хүргэе.
-Yгүй аав аа, хурим маргааш ш дээ.
-Би мэдэж байна аа, тийм болохоор л...
|
Бурхан шүүсээ харж байгаа |
|
Хийдийн банди нар Бурхны хишиг манж зооглохоор орж ирэв. Урт ширээний эхэнд шүүс зэхсэн байх агаад дэргэд нь “Шүүснээс бага ид. Бурхан харж байгаа шүү” гэсэн бичиг, харин ширээний адагт байх тавагтай боовны дэргэд “Бурхан шүүсээ харж байгаа тул энэ боовноос хэдийг ч идсэн болно” гэсэн бичиг тавьсан байна гэнэ.
|
Шоронгийн харгалзагч нөгөөдөө:
-Дугаар 286 өчигдөр шөнө оргочихож.
-За ашгүй, ашгүй. Новш чинь шөнөжин юм хуурайдаад унтуулдаггүй байсан юм.
|
Эхнэр нөхрөө дэлгүүр явуулж байна.
-Гуравхан л юм авна шүү. Цөцгий, масло, сүү! Мартчихгүй биз дээ, гурван л юм шүү!
-Мартахгүй ээ. Гурван юм гэсэн, гээд нөхөр гарч одов. Төдөлгүй нөхөр ууттай юм барьсаар орж ирнэ. Торноосоо шүдний оо, сойз гаргаад тавьтал эхнэр:
-Тогтооход тийм хэцүү байна уу, хүн хэлээд байхад. Нөгөө "саван" нь хаа байна?
|
Айлд зочид ирээд буцсаны дараа эхнэр нь нөхөртөө үглэнэ. Эхнэр:
-Манай Монголчууд бүгд хулгайч гэдэг үнэн шүү! Хэд хэдэн халбага, сэрээ аваад арилсан байна. Нөхөр:
-Ямар халбага, сэрээ вэ? Эхнэр:
-Яагаав чиний Улаанбаатар зочид буудлаас авчирсан 2 халбага, миний Баянгол ресторанаас авчирсан 3 сэрээ!
|
Өчигдөр манай хөрш яагаад авгайгаа загнаад байв аа?
-Мөнгийг нь юунд үрснээ хэлсэнгүй гээд л...
-Тэгвэл өнөөдөр яагаад дахиад авгайгаа загнаад эхлэв ээ?
-Мөнгийг нь юунд үрснээ хэлчихсэн гэнэ ээ.
|