Умард Солонгосын тэргүүн Ким Чен Ун өвөө Ким Ир Сений дурсгалд зориулсан ёслолын арга хэмжээн дээр 20-30 насны нэгэн эмэгтэйг дагуулан ирсэн талаар “Agence France-Presse” мэдээллээ.
Бүсгүй өмнөх өдөр нь Ким Уны хамт концерт үзсэн байна. Өмнөд Солонгосын Засгийн газар тэр эмэгтэйг концерт зохион байгуулагчдын нэг хэмээн үзэж буй талаар “The Hankioreh” мэдэгджээ. Гэвч Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийнхэн үүнтэй санал нийлэхгүй байна. Тэд энэ бүсгүйг Ким Чен Уны дүү Ким Ё Чен эсвэл эхнэр, нууц амраг нь байх гэж таамаглаж байгаа аж. Учир нь тэр эмэгтэй Умардын төрийн тэргүүний сандлыг тохойлдсон байв.
Харин “Korea JoongAng Daily” сонин Өмнөд Солонгосын тагнуулчдын мэдээг үндэслэн, түүнийг Умардын дуучин Хён Сон Воль хэмээжээ. Хён Сон Вол нөхөртэй боловч түүнийг Ким Чен Унтай холбож бичиж байсан юм.
Эх сурвалж: "Өглөөний сонин"