logo
Мартсаныг сануулах нь буюу ажлаа хийцгээе.

Мартсаныг сануулах нь буюу ажлаа хийцгээе.

2012/07/10
2008 онд нэг их муухай сонгуулийн дараа Монгол Улс дэлхий дахинаар булайгаа чирч билээ.  Тухайн үеийн сонгуулийн хуудасыг хүн тоолж, тоолсон хүмүүс нь МАН-д үйлчилсэн юм даг. Тэгээд л бөөн юм болж билээ. Цус нулимс холилдсон 4 жил өнгөрч дараагийн сонгууль хаяанд ирэхэд 2012 оны сонгуулийг машин тоолно гэж хуульчлаад, тоолуулсан чинь МАН итгэдэггүй. Тэр битгий хэл Монголдоо л овоод тооцогдох бүрэн автомажуулсан банкны нөхөр би тэр автомат машинд итгэхгүй байгаа. Тэгэж ярих юм бол банкны АТМ ч худлаа энэ тээр баахан авдаг байгаа.

За тэр яахав. Орой болгон гарч байгаа ТВ шоу.
Үнэндээ бол Монголын ардчилал түүхэндээ 4-хөн том ялалт байгуулсан байх юм.

Анхны ялалт. 1990 оны ардчилсан хувьсгал байлаа. Монголын ард түмэн 70 жилийн коммунист дэглэмийг эсэргүүцэн эрх, эрх чөлөөг эрэлхийлсэн шударга ёсыг хүссэн жинхэнэ хувьсгал байсан юм. Тухайн үед дэлхий дахинаараа Монголчууд нэг нийгмээс нөгөө нийгэмд дусал цус гаргалгүйгээр шилжиж чадлаа  хэмээн гайхширч байсан юм шүү дээ. Аргагүй биз бусад улс орнууд зодолдох нь зодолдож, бутарч тарах нь тарсан юм даг.

Хоёр дахь ялалт. Энэ түүхийг Монголын ардчилал мартах ёсгүй. 1996-2000 онд Ардчилсан холбоо эвсэл УИХ-ын сонгуульд ялж байсан боловч энэ нь зөвхөн ялалттөдий байсан юм. Тухайн үед Ардчилсан холбоо эвсэл нь тэр үеийн МАХН буюу одоогийн МАН-ын улс төрийн дэгээг үнхэн, өөр хоорондоо толхилцон өөрсдийн байгуулсан ялалтыг, өөрсдийн бий болгосон зөв бүхнийг өөрсдийнхөө гараар сүйтгэж, 4 жилийн дотор олон ч ЗГ-аа хугацаанаас өмнө огцруулж билээ. Эцэст нь яахав 2000 оны УИХ-ын сонгуульд МАХН 72 суудал авч, АН нэг суудалтай үлдсэнээр бусдын идэш болохын гашууныг амссан юмдаг.

Гурав дахь ялалт.
2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль. Монгол Улс түүхэндээ анхудаажинхэнэардчилсанЕрөнхийлөгчтэйболлоо. Энэ сонгуулийн дүнд ард  түмэнөмгөөлөх шүүхтэй, өршөөх хуультай, албан тушаалтанд хатуу, авилгалтай тэмцдэг Ерөнхийлөгчтэй болж билээ. Энэ сонгуульд мөн л ард түмэн маань хожиж, шудрагаёснытөлөөх тэмцэлшинэ шатанд гарсан юм.

Дөрөв дахь ялалт.
2012 оны УИХ-ын сонгуульд АН анх удаа олонх болж, НИТХ-ын ээлжит сонгуульд Ардчилсаннамтүүхэндээанх удаа дийлэнх олонх болж ялалтбайгуулав. Намынхаа дотоод эв эеийг хангаж, зөвшилийнмеханизмийгбийболгож чадсанаараа чалатыг байгуулж чадсан намынудирдлагын гавъяа бас тэвчээр асар их байж чадсан юм.
Сүүлийн 20 илүү жил зөвхөн “улаан” ноёрхож хүндсуртал, газрыннаймаа, утаа ,түгжрэл, хотбайгуулалтындампууралыг бүрэн агуулсан нийслэлийн ИТХ-д дийлэнх олонхийг бүрдүүлж чадсан АН-ын өнөөгийн удирдлагад баярхүргэх нь зүйд нийцнэ гэж би бодож байна.

АН-ын нөхдүүд маань энэ ялалтандаа бялуурах бий, бусдын өгөөшийг өмхөж, өмнөх түүхээ давтах бий. Одоо ажил хийх, хариуцлагатай байх түүхэн үе тулгараад байна.
Эрин зууны ялалтыг энэ мянганы амжилтууд болгох тэр л түүхэн боломжийг тэнгэр бидэнд өгсөн бус уу.  Эвнэгдлийнүр  шим, энэ сонгуулийг ялалтыг авчирсан лугаа адил та бүхний өмнө эвээ харуулах удаах даваа байна. Намаа цул байлгаж Засгийн газраа байгуулваас  өмнөх түүхийг үл давтан хад мэт байж, Монголын сайхан ирээдүйг авчирч олуулаа хөгжих түлхүүр гарт нь байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш