logo
Афганы эмэгтэйчүүдэд АНУ дэмжлэг үзүүлнэ гэж Хиллари Клинтон амаллаа

Афганы эмэгтэйчүүдэд АНУ дэмжлэг үзүүлнэ гэж Хиллари Клинтон амаллаа

2012/07/10
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон афганы эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө байгаагаа илэрхийлээд тус улс тэдний оролцоотойгоор хөгжих ёстой гэж мэдэгдсэн байна.АНУ афганы эмэгтэйчүүдэд тусламж үзүүлсээр байгаа гэж Токиод болсон Афганитсаны ирээдүйн тухай олон улсын бага хурал дээр үг хэлэхдээ Клинтон мэдэгдсэн байна. Хэрвээ ямар нэг улсын хүн амынх нь тал нь эрхээ эдлэж чадахгүй байвал тэр улс энх тайван, тогвортой байдал, эдийн засгийн өсөлтөд хүрч чадахгүй гэж тэр онцлон тэмдэглэсэн байна. Урьд нь интернетэд залуу эмэгтэйг буудан амь насы нь хороож байгаа видео бичлэг гарсан юм. Энэ эмэгтэй “талибаны” бүлгийн дайнчийн эхнэр байсан ба түүнийг өөр хүнтэй энгэр зөрүүлсэн гэж нөхөр нь буудаж алсан байна. Энэ аллага бол “лалын шашны эсрэг, хүнлэг бус үйлдэл” гэж Афганы засгийн газар мэдэгдсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш