logo
Наадмаар долоон музей үнэгүй үйлчилнэ

Наадмаар долоон музей үнэгүй үйлчилнэ

2012/07/10
“Оюу Толгой” ХХК нь соёлын өвийг дэмжих, хамгаалах, хадгалах чиглэлээр олон ажил хийж ирлээ. Энэ удаа Үндэсний их баяр наадмын хүрээнд “Түүхээр аялахуй” гэсэн нэгэн сонирхолтой арга хэмжээ зохион байгуулна. Үүгээр иргэд, хүүхэд багачуудад эх орныхоо түүх, ёс заншил, уламжлалаа танин мэдэхэд туслах үүднээс Улаанбаатар хотод байрлах Богд хааны өвлийн ордон, Уран зургийн галларей, Үндэсний түүхийн, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгсдийн, Чойжин ламын, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн, Улаанбаатар хотын түүхийн гэсэн улсын чанартай долоон музейг төлбөргүй үзүүлэхээр боллоо. Долдугаар сарын 10-12-ны хооронд музейнүүд танд ямар ч үнэ төлбөргүй үйлчилнэ. Эдгээр газруудын гурван өдрийн орлогыг “Оюу Толгой” компани төлөх юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш