Палестины үндэсний засаг захиргааны /ПҮЗЗ/ тэргүүн агсан Ясир Арафатын цогцсыг задлан шинжилж, түүний үхлийн шалтгааны тогтоохын тулд Иордан голын Баруун эрэгт Швейцарийн эрдэмтдийг урих шийдвэрийг ПҮЗЗ-ны удирдагч Махмуд Аббас гаргасан тухай Палестины хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүн Саиб Орейкат мэдээллээ.
"Талийгаач Ерөнхийлөгч Ясир Арафатын хувийн эд зүйлст шинжилгээ хийлгэхээр Швейцарийн хүрээлэнгийн шинжээчидтэй нэн даруй холбоо барьж, Арафатын цогцсыг задлан шинжлэхээр Рамаллахт тэднийг аль болох түргэн ирэхийг урихыг Ерөнхийлөгч Аббас тушаасан" гэж Орейкат хэлжээ.
Арафатын хувийн эд зүйлсээс цацраг идэвхт полони-210 гэдэг бодис илэрсэн тухай өнгөрсөн долоо хоногт Катарын телевизийн "Аль-Жазира" суваг мэдээлсний дараа Палестины эрх баригчид мөрдөн шалгалт хийхээр шийдсэн байна. Сэтгүүлчдийн хүсэлтээр Швейцарийн Лозанна хотын Радиофизикийн хүрээлэнгийн эрдэмтэд шинжилгээ хийсэн аж.
2004 оны 12 дугаар сард нас нөгчсөн Арафатыг Баруун эргийн засаг захиргааны төв Рамаллах хотод, түүний амьдралын сүүлчийн жилүүдээ өнгөрүүлсэн ерөнхийлөгчийн өргөөний дэргэд оршуулсан байна.
Түүний үхлийн шалтгаан өнөө болтол тодорхойгүй байна. Францын эмч нарын албан ёсны хувилбараар, Арафат өргөн тархсан цус харвалтын улмаас дотуур цус их алдсанаар нас баржээ. Гэдэсний цус алдалтын шалтгааныг тодорхойгүй халдварт үүсгэгчтай холбон тайлбарласан байна.

З.Амгалан
Эх сурвалж: "Монцамэ"