Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Төрийн далбааны өдөр, Үндэсний баяр наадамд зориулсан цэргийн ёслолын жагсаал, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов.
Ерөнхийлөгч улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг-Монгол Улсын Төрийн далбааг дээдлэн шүтэх ард түмний хүсэл эрмэлзэл, үүсгэл санаачилгыг дэмжиж 2011 оны 7 дугаар сарын 9-нд зарлиг гаргасан билээ.
Энэ зарлигт “Монгол хүний үндэсний бахархал, эх оронч үзлийг хөхиүлэн дэмжих зорилгоор монгол түмний их түүх, эв нэгдэл, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбаагаа өргөө гэр, албан тасалгаандаа ёс төртэй залж, гүн хүндэтгэлтэй хэрэглэж хэвшихийг Монгол Улсын нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад уриалсугай” хэмээсэн байдаг юм.