Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний их баяр наадам хийгээд Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан зарлиг гарган, боловсрол, соёл урлаг, спорт, төр захиргаа, аж үйлдвэр, зам тээвэр, хууль эрх зүй, хэвлэл мэдээлэл, мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын гавьяат цол, төрийн одон, медаль өнөөдөр хүртээлээ.
Монгол Улсын гавьяат багш цолоор Сүхбаатар дүүргийн II хорооны иргэн, ахмад багш доктор, профессор Ш.Доржпагам, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ахлах сургуулийн багш Х.Хажайхан, МУИС-ийн ОУХС-ийн Дипломат орчуулгын тэнхимийн багш Ц.Саранцацрал нарыг, Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин Н.Амгалан, “Prosounds” дуу бичлэгийн студийн захирал, дуучин Ж.Алтанцэцэг, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын зөвлөх дэд хурандаа Г.Энхбаяр нарыг, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор “Адмон” ХХК-ийн Фотомон гэрэл зургийн салбарын эрхлэгч Б.Чантуу, Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн, зохиолч яруу найрагч Д.Дашдондов, “Өдрийн сонин”-ы улс төрийн тоймч Г.Дашрэнцэн нарыг, Монгол Улсын гавьяат тамирчин цолоор Хүндийн өргөлтийн шигшээ багийн тамирчин Н.Баярмаа, Монгол Улсын гавьяат хуульч цолоор Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Сарантуяа, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор “Арвангуравдугаар зуун” төвийн кино найруулагч И.Нямгаваа, Сүхбаатарын одонгоор УИХ-ын гишүүн С.Баярцогт, УИХ-ын даргын зөвлөх Д.Даваасамбуу нарыг шагнажээ.