Наадмын өдрүүдэд амьд хонь, ямааны худалдааны асуудлыг цэгцэлж 22-ын товчоо, Баянзүрхийн товчоонд төвлөрүүлэхээр болжээ.
Хоёр цэг дээр төвлөрүүлэн худалдаалахдаа мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамрагдаж, гарал үүслийн гэрчилгээгээ авсан, тодорхой шаардлагыг хангасан малыг борлуулах бүх талын арга хэмжээг авч байгаа аж. Тухайлбал малын эрүүл мэнд, удмын сангийн тухай хуулиар тухайн орон нутгаасаа мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээтэй малыг л худалдаалах тухай зөвлөмжийг Нийслэлийн мал эмнэлгийн газраас гаргасан. Хэрэв тийм бичиг баримтгүй бол хотын аль нэг цэг дээр худалдан эрхгүй ажээ.
Гэр хороололд мал зардаг асуудалд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавих гэнэ.