logo
Германд 60 секундэд таван гр хамрын тамхи татах дүрэмтэй тэмцээн зохиогдлоо

Германд 60 секундэд таван гр хамрын тамхи татах дүрэмтэй тэмцээн зохиогдлоо

2012/07/11
Германы Мюнхений ойролцоо орших Пойтенхаузен хотыг нунтаг тамхины эх нутаг гэж хэлж болно. Энэ хотод өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан хамрын тамхичдын аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээнд 300 гаруй хүн оролцжээ.
Энэ тэмцээний дүрэм энгийн хэдий ч тийм ч амархан биш аж. Оролцогчид 60 секундын дотор таван грамм хамрын тамхийг бүгдийг нь татах ёстой.
Кристиан Кнауэр өнгөрсөн оны тэмцээнд түрүүлж байжээ. Тэрээр ярихдаа "Энэ тэмцээнд оролцогчдыг хөлбөмбөгчидтэй адилтгаж болно, гол нь үүнд сонирхолтой байх хэрэгтэй, хамар бага зэрэг шархирна, гэхдээ хэдэн минутын дараа зүгээр болчихдог" гэжээ.
Их хэмжээний хамрын тамхийг нэг доор татах нь оролцогчдын хувьд тийм ч амар биш юм. Оролцогчид хамраа цэвэрлэснийхээ дараа дараагийн шатандаа оролцдог.
Оролцогчдыг дүгнэхдээ хэр хэмжээний тамхийг татсаныг гол шалгуур болгодог байна. Энэ жилийн тэмцээнд Германчуудаас гадна Америк, Австри, Швейцарийн иргэд  оролцжээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш