Хар тэнгисийн ойролцоох бүс нутагт болсон үерээс урьдчилан сэргийлэх, иргэдэд сэрэмжлүүлэх ажлыг холбогдох албаны хүмүүс зохих ёсоор зохион байгуулаагүй гэдгийг Оросын онцгой байдлын яамны сайд хүлээн зөвшөөрчээ. Ширүүн борооны дараах үерээс болж 170 гаруй хүн амиа алдсаны зэрэгцээ 19 мянга гаруй хүн орон гэргүй болж, олон мянган байшин барилга усанд автсан байна.
Оросын телевизээр мэдээлснээр одоогоор 17 хүн сураггүй байгаа бөгөөд 210 хүнийг эмнэлэгт хүргэжээ. Мягмар гаригт хойд хөршид үндэсний хэмжээнд гашуудал зарласан байна. Байгалийн аюулд хамгийн ихээр өртсөн Крымск сууринд хүмүүс үерийн үеэр амиа алдсан төрөл төрөгсдөө оршуулж эхэлжээ.
Оросын Онцгой байдлын яам үерийн талаарх сэрэмжлүүлгийг үүрэн утасны опетараар дамжуулан хүмүүст хүргэсэн гэж мэдээлсэн ч зарим оршин суугчид ямар ч сэрэмжлүүлэг хүлээж аваагүй гэдгээ хэлжээ. Мөн Оросын Мөрдөн Шалгах Хорооны төлөөлөгчид ард иргэдийг байгалийн аюулаас сэрэмжлүүлэх ажлыг хангалттай зохион байгуулаагүй гэдгийг нотлох баримт байгаа гэж мэдэгдсэн байна.
Оросын ерөнхийлөгч Владимир Путин Краснодар мужид хүрэлцэн ирж, үерийн дараах нөхцөл байдалтай биечлэн танилцсанбилээ. Өчигдөр тэрээр ирэх амралтын өдөр гэхэд үерээс үүдсэн хор хохирол, үерийн дараа аврах ажиллагааг хэрхэн зохион байгуулсан талаарх тайланг өгөхийг Онцгой байдлын яам болон мөрдөгчдөд үүрэг болгожээ.
Э.АМАР