Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадам ёслол төгөлдөр эхлэж байна. Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд 11.00 агт залан оруулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баяр наадмын үйл ажиллагааг нээн Монгол түмэндээ хандан үг хэлснээр албан ёсоор эхэлнэ.Нар хур тэгширсэн наадмын өдрүүдэд Монгол түмэн минь эх нутаг, элгэн садан, үүх түүх, өв соёлоороо дэлхийг сортойлгон байдаг.
Тэртээх найман зуугаад жилийн өмнө Их эзэн Чингис хаан минь Монгол улсаа төвхнүүлж, дэлхий дахинд Монгол хэмээх суу алдрыг түгээснээс өдгөөг хүртэлх энэ хугацаанд Монголчууд бид элдвийг туулсан ч тал шигээ уужуу ухаан, түүх шигээ омог бардамнал минь хэзээд үл арилах ажээ.
Наадмын энэ л өдрүүдэд хэний хүлэг хурдлан торгон жолоогоо өргүүлж, аль нутгийн бөх овт хурц мэхийг гайхуулан түрүүлж, хэн гэдэг харваач цэц мэргэнээрээ олныг баясуулав гэдгийг Монгол хүн бүр чих тавин чагнаж, нүдээ чилээн харуулдана.
Дэлхийг тамгалсан морин туурай, дээлээрээ гоёсон Монгол хүмүүн дэлхийн хаа ч оршин суухаас үл хамааран эх нутагтаа болж буй наадмын үйл ажиллагаанд анхаарал хандуулах нь зайлшгүй.
Чандамлан буусан цагаан гэрүүд, сайныг ерөөн цайны дээжээ өргөх ээжүүд, уясан хүлгээрээ хийморио өргөх эрчүүд, гийнгоо хадаах багачууд цөм Монгол түмэн билээ.
Монгол хувцсаараа гоёсон наадамчин олны сэтгэл цаанаа тэнүүн. Дээлээ ч өмсөх завгүй ажилласан Монгол түмэн наадмаараа баярлан магнай тэнийж, нуруу гэдийлгэн үгсийн сайныг хөөрөлдөн суух нь налгар зуны ховорхон тохиох сайхан өдрүүдийн нэг билээ.Хүчит бөхчүүд нь эр бяраа гайхуулж, хурдан морьд нь шанадас юугаа сорьж, эрхий мэргэн харваачид нь цэц мэргэнээ шалгасан наадмын өдрүүддээ Монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан сайхан наадаарай.