Том Круз, Кэти Холмз нар харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлээ цуцлуулах шийдвэр гаргасан байна. Холмзын өмгөөлөгч Жонатан Волфе хэлэхдээ "Бид нар Кэти болон түүний гэр бүлийн өмнөөс баярлаж байна, түүний амьдралын шинэ үе эхэлж байгаад баяртай байна” гэжээ.
2006 оны 11-р сард Италид гэрлэж байсан хос таван жил хамтдаа амьдарсан бөгөөд нэг охинтой. Тэдний хэн нь охиноо асрах талаарх мэдээлэл одоогоор гараагүй байна.
“Биелэгдэшгүй даалгавар” киноны од өмнө нь Мими Рожерс, Никол Кидман нартай гэрлэж байсан. Круз, Кидман хоёр амьдарч байхдаа хоёр хүүхэд өргөж авч байжээ. Холливүдийн хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг тэрээр хоёрдугаар сараас хойш Холмзтой цуг олны өмнө гарж харагдаагүй билээ.
Америкийн “Форбес” сэтгүүл хамгийн өндөр орлоготой 100 жүжигчний жагсаалтыг жил бүр гаргадаг. Энэ жилийн жагсаалтыг Том Круз тэргүүлсэн. “Форбес”-д мэдээлснээр Круз 2011 оны тавдугаар сараас 2012 оны тавдугаар сарын хооронд 75 сая долларын орлого олсон байна.
Э.АМАР