logo
Баяр наадмын өдрүүдэд дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах 24 цагаар ажиллана

Баяр наадмын өдрүүдэд дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах 24 цагаар ажиллана

2012/07/11
Улсын баяр наадмын өдрүүдэд хүүхдийн түргэн тусламж 24 цагаар, Дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах 24 цагаар иргэдийг хүлээн авч, шаардлагатай тусламж үзүүлэх ажээ.

Өрхийн эмнэлэг:
Долоодугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд ажиллана.

Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл:
Баярын өдрүүдэд дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн дотор, мэс засал, шүдний кабинет ажиллана.

Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв:
Тус төв баяр наадмын өдрүүдэд 10:00-14:00 цагийн хооронд ажиллана.

Хурдан морь барианы газарт:
Эмнэлгийн анхны тусламжийн цэг байгуулж, иргэдэд чирэгдэлгүй, хөнгөн шуурхай, чанартай үйлчилгээ үзүүлэхийг Сонгинохайрхан Эрүүл мэндийн нэгдэл, Баянгол Эрүүл мэндийн нэгдлүүдэд даалгасан байна.

Сурын болон шагайн харвааны талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гаднах талбайд:
Түргэн тусламжийн автомашин, эмчийн хамт ажиллуулж, үйлчилгээ үзүүлэхийг Хан-Уул Эрүүл мэндийн нэгдэл, Сүхбаатар Эрүүл мэндийн нэгдэл, Баянзүрх Эрүүл мэндийн нэгдэл, Чингэлтэй Эрүүл мэндийн нэгдэл хариуцан ажиллана.

"Хүй долоон худаг"-т хурдан морь дагахад:
Яаралтай түргэн тусламжийн машин, эмчийн хамт ажиллуулж, эмнэлгийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг Яаралтай түргэн тусламжийн төв 103 хариуцан ажиллана.

Түүнчлэн долдугаар сарын 10-ны 18:00 цагаас эхлэн 14-ний өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 320981 дугаарын утсаар дуудлага хүлээн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар гомдол санал хүлээж авах аж. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш