Японы засгийн газар өнөөдөр Хятад улсад Сенкаку арлын усанд хятадын хөлөг онгоц орж ирсэнд эсэргүүцэл илэрхийлэв. Ээ тухай Японы сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Оасау Фудзимура мэдэгдэв. Тэрбээр хэлэхдээ, тэнгисийн орон зайг загасчлах зорилгоор ашиглаж буйг хянах зорилготой хятадын гурван хөлөг онгоц нь Сенкаку арлуудын ойролцоо хүрч ирсэн байна. Үүнээс хойш хөлөг онгоцнууд арлуудын бүсээс хальж гарсан боловч, хоёр онгоц ойр орчимд байсаар байна гэж түшмэл хэллээ. Зүүн-Хятадын тэнгис дэхь Сенкаку арлууд нь байгаалийн их хийн болон нефтийн нөөцтэйн улмаас Япон, Хятадын хоорондын нутаг дэвсгэрийн хатуухан маргаантай асуудлын нэг болоод байгаа юм. Өмнө нь Японы засгийн газрын тэргүүн Ёсихико Нода мэдэгдэлдээ, японы засгийн газар хувийн эзэмшлийн Сенкаку арлуудыг худалдаж авах төлөвтэй байгаа гэжээ. Энэ мэдэгдэлийг Бээжинд эрс ширүүнээр эсэргүүцэн хүлээн авсан. БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Лю Вэйминь энэхүү байр суурийг хатуу илэрхийлэхдээ, тус улс нь Дяоюйдао арлуудын тусгаар тогтнолыг хамгаалах болно гэсэн. АНУ япон-хятадын маргаанд оролцохоос зайлсхийгээд байгаа юм.