Улсын их баяр наадмыг тохиолдуулан замын хөдөлгөөнд аюул осолгүй, хурдан, шуурхай зорчуулах үүргийн дагуу Замын цагдаагийн алба хаагчид гурван хэсэг болон үүрэг гүйцэтгэж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, гудамж, талбайн замд гэсэн гурван хэсэгт ажиллаж байгаа юм байна. Харин өнөөдөр зам тээврийн ослоор нэг хүүхэд бэртсэн байна. Тэрээр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо ролик унаж байгаад машинд дайруулсан аж. Хүүг яаралтай ГССҮТ-д хүргэжээ. Тиймээс Замын цагдаагийн газраас жолооч, явган зорчигчид харилцан бие биедээ хүндэтгэлтэй хандах, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг анхаарууллаа.