Үр хойчоо гэсэн нэгэн эх мөнгөтэй чадалтай, гадаад дотоодын хэнийг ч ялгалгүй өврөөс өвөр дамжин эдлүүлж, үйлээ үзэж явна. Төрсөн эхийнхээ биеийг үнэлэн самуурагч эрхтэн дархтнууд түүнийг гудамжны янхан болгочихсон нь тэр ажээ. Тэдний садар самуун үйлдлүүд дэлхийн хамгийн нэр цуутай Дон Жуанууд, бэлгийн донтнуудын хуял тачаалыг болоод атаархал, бахархлыг төрүүлэм. Энд ч хүүхдийн тоглоомын талбайд, тэнд ч цэцэрлэг сургуулийн хашаанд хүчирхийлж хаясан жигшүүрт мэдээ өдөр алгасахгүй цацагдана. Тэр ч бүү хэл улаан зам дээр, уулзвар, гарцыг ч үл тоомсорлон мунагтах нь даанч ичгүүртэй агаад эрүүл хүний санаанд багтамгүй. Хөөрхий муу эхийг эдэлж эдэлчихээд өрөвдөх сэтгэлгүйгээр эрэмдэглэж хаясан жишээ баримт, зураг хөргийг нь нөгөөх "Плейбой" мэт сэтгүүлийн нүүрэнд залчихмаар. Тэдний хормой хотны хэргээс үүдэлтэй хэрүүл маргаан шүүх, цагдаагийн газраар үл тасарна.
Тэд Лениний хөшөө хавиар сүүтэгнэн бүртэлзэх шаардлагагүй, ердөө л албан өрөөндөө зөвшөөрөл, лиценз гэх нэрээр хэдэн бор цаасны оронд эхийгээ барьж аван хэн дуртай үйлчлүүлэгчийн өвөрт тушааж, хүсэл тачаалыг нь хангуулах бөлгөө. Нэгэн биеийн чалх, физиологийн хэрэгцээнээс хэтийдсэн зарим нэгний шунал тачаал үлгэрийн султан хааных мэт хязгааргүй, хэдэн зуугаар нь эзэмдэн өвөртлөх ба дуртай цагтаа дамлан худалдана. Ёс бусаар эдэлнэ.
Тэдгээр эхийнхээ биеийг зарж хөлжигсдийн дотор Ерөнхий сайд Энхболдын нэр тэргүүн эгнээнд цохиж яваа. Чухам түүнийг хотын даргаар шалиглан янцаглаж байх үеэс л эхийгээ янхны замаар оруулан биеий нь үнэлүүлэх эхлэл тавигдаж, гаарсан бөлгөө. Гэтэл эдүгээ тэрээр өөрийгөө ариун зандан, баримт нь хаана байна, шүүхээр нотлоод орхи хэмээн сэлдийгээ харуулж тайчих урлаг үзүүлэх нь холгүй даапаалах аж. Чухамдаа түүний үед л хөөрхий эхийн ариун дагшин бие цогцос бузарлагдаж даанч нэг хүн харахын аргагүй болсныг эдүгээ амтай бүхэн харамсан шогширцгоож буй бус уу.
Захын хужаад дуртай газраа найр тавин эдлүүлэх нь хэдийнэ эрээ цээрээ алдсаныг гэрчилнэ. Түүнийхээ оронд ядаж дөч тавин мянгатын нурах дөхсөн шавар тагзтай газраа "шахчихаж" болмоорсон доо. Тийм л сүрхий юм бол тэд буулгаж нураагаад оронд нь гайхуулаад байгаа тэр барилгаа барьчихна л биз, боливол болино л биз. Тэртэй тэргүй тэрнээс ч сайхан барилга барья гээд дэлхийн томчууд орж ирэх л байлгүй дээ. Гэтэл тийм зориг, ухаан тэдэнд даанч үгүй аж. Шил толь болсон өндөр барилгын зураг харуулаад эсвэл ийм тийм зам тавина, соёлын төв барьж өгнө хэмээн хуурч, өнөө муу эхийг нь эзэмдэж, эрхшээлдээ оруулсан нь ердийн үзэгдэл ёстой л нохойн гуяар даллах юм даа. Монголын муусайн мунхаг, шунаг түшмэдийг.
Дээдсийнхээ ужиг самуун цэнгэлээс ичиж зовсон, жигшин дургүйцсэн болон эхийгээ өмөөрч хамгаалсан ард түмэн жагсаал цуглаан хийгээд ч, эсэргүүцэж тэмцээд ч тусыг эс олно. Бэлчээр дээрээ эхийгээ охуулж зэрэмдэглүүлсэн малчид хариулж суухын оронд иргэдийн хөдөлгөөн хүртэл байгуулан ташуураа бариад босоход хүрчээ.
Гэвч "уран тачаангуйн илдийг хурцаар боловсруулсан" дээдэс түшмэд маань харин ч бүр "Эсрэг жагсаал" гээчийг зохион байгуулаад хүчийг нь сарниулж орхино гээч. Та нар ард түмэн биш гэж мэлзэнэ. Цагдаагийн хүчээр тараана. Эзэн Чингисийн ой болох гэж байна, гадаадын зочид жуулчдаас ичээч хэмээн ятгана. Эхийгээ ийм байдалд оруулсан тэд өөрсдөө ичих ёстой баймаар. Эдүгээ гол гол янхны хүрээлэнгүүд нь төр засагтайгаа бөгс бөөрөөрөө сүлбэлдэж орхисныг нууж хаахын аргагүй болсон билээ.
Ийнхүү баатарлаг түүхт өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн Газар Эхийн маань эрх дураар жаргалтай амьдарч байсан үе нь хэдийнэ түүх болон үлджээ. Үзэсгэлэн төгс, онгон сайхнаараа гайхагдан гадаад дотоодын хэнбугайн ч нүдийг хужирлаж, сэтгэлийг нь хөвсөлзүүлэн татаж явсан дэлхийн миссэд өрсөлдөхүйц Азийн цагаан дагинасан билээ тэр. Гэвч Энхболд тэргүүтэн хэн дуртай нэгнийх нь хүслийг хангаж, өвөр дамжсан янхан мэт болгоод хаячихаж дээ.
Байгаль Эхээ зовлонд унагасан нүгэлтнүүд нэгэн цагт тэнгэрийн гэсгээлийг амсах буй заа.