logo
Хүчит бөхийн барилдаанд аймгийн арслан П.Бүрэнтөгс түрүүллээ

Хүчит бөхийн барилдаанд аймгийн арслан П.Бүрэнтөгс түрүүллээ

2012/07/12
Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын үндэсний хүчит бөхийн барилдаан өндөрлөлөө.

Хүчит 512 бөх хүч бяр, ур ухаан, уран мэхээ гайхуулсан хоёр өдрийн барилдааны эцэст үзүүр түрүүнд аймгийн арслан П.Бүрэнтөгс, улсын заан Д.Рагчаа нар үлдсэн.

Аймгийн арслангаас улсын арслан цолны төлөө хүртэл барилдсан залуу бөх П.Бүрэнтөгс болон улсын заан Д.Рагчаа нарыг хэн хэнийх нь талд хэлтийлгүй наадамчин олон дэмжиж байлаа.

Ингээд Увс аймгийн Давст сумын харъяат Алдар спортын хороо, Дулааны IV цахилгаан станцын бөх, аймгийн арслан П.Бүрэнтөгс улсынхаа баяр наадамд түрүүллээ.

 Ийнхүү тэрээр ес давж аймгийн арслангаас Монгол Улсын арслан цолны болзол хангалаа. Харин улсын заан Д.Рагчаа найм давж улсын гарьд цолны болзол хангаж буй юм.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш