logo
Хүн төрөлхтөн ирэх 20 жилд харь гаригийнхантай учирна

Хүн төрөлхтөн ирэх 20 жилд харь гаригийнхантай учирна

2011/06/29
ОХУ-ын урдаа барьдаг одон судлаач Андрей Финкелштейн: “Ойрын 20 жилийн дотор хүн төрөлхтөн харь гаригийнхантай нүүр тулна” хэмээн “science” сэтгүүлд дурдсан байна. Хүн төрөлхтөн ирэх 20 жилд эх дэлхийгээсээ гарч хальж өөр олон гаригуудыг нээх ба ийн явцдаа харийн хүмүүстэй тааралдах ажээ. Манай галаксад орших нарны аймгуудын 10 хувьд нь дэлхийтэй төстэй гариг эрхсүүд байдаг. Тэдгээр гаригуудад ямар нэгэн харийн амьдрал байх ёстой. Хэрвээ эдгээр гаригуудад ус л олдох юм бол тэнд амьдрал заавал байж таарна, магадгүй харийнхан бидэнтэй адилхан толгойтой, хоёр гартай, хоёр хөлтэй ч байх юм билүү гэж цохон тэмдэглэжээ. Хүйтэн дайны үед ЗХУ нь задгай сансарт харийн амьдралыг хайдаг тусгай төсөл хэрэгжүүлж нэгэн хиймэл дагуул хөөргөсөн ба одоо хүртэл ажиллаж олсон мэдээллээ дэлхий рүү дамжуулсаар байдаг ажээ.
 
Ц.Тулгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш