2012 оны 7 сарын 14-ний өдөр Төрийн ордонд Ардчилсан намын бүлгийн хурал 15 цагт болж өндөрлөлөө.
Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. УИХ ын гишүүдийн саналын дагуу Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийг байгуулж, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг бүлгийн ахлагчаар 96,4 хувийн саналаар сонголоо.
Мөн Монгол Улсын Их Хурлын даргад УИХ ын гишүүн З.Энхболдыг бүлгийн гишүүдийн 75 хувийн саналаар, Ерөнхий сайдад Н.Алтанхуягыг 96,4 хувийн саналаар тус тус нэр дэвшүүлэхээр шийдвэрлэж Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.
Ардчилсан намынхан төрийн ажил тасралтгүй явагдаж байх ёстой хэмээн амралтын өдрөөр ч хуралдаж дээр шийдвэрүүдийг гаргасан байна.