logo
З.Энхболдыг УИХ-ын даргад, Н.Алтанхуягийг ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ

З.Энхболдыг УИХ-ын даргад, Н.Алтанхуягийг ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ

2012/07/16
АН-ын УИХ дахь шинэ бүлэг бямба гарагт хуралдаж, УИХ-ын даргад УИХ-ын гишүүн З.Энхболд, Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарын нэрийг дэвшүүлэхээр шийдэж, АН-ын ҮЗХ-ны хуралд оруулж хэлэлцүүлэхээр болжээ.
Мөн УИХ дахь АН-ын бүлгийн даргаар намын ерөнхий нарийн бичгийн дарга асан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг сонгосон байна.
Энэ тухай УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, өмнөх УИХ-д бүлгийн даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг нар өнөөдөр мэдээллээ.
Харин УИХ-ын даргыг сонгосны дараа УИХ-ын дэд даргыг сонгох бол УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргыг бүлэг удахгүй хэлэлцэж сонгох гэнэ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш