logo
Хиллари Клинтон Лаост айлчиллаа

Хиллари Клинтон Лаост айлчиллаа

2012/07/16
Хиллари Родхам Клинтон зүүн өмнөд Азийн Лаос улсад айлчиллаа. Энэ улсад Америкийн төрийн бичгийн дарга албан ёсны айлчлал хийгээгүй 50 гаруй жил өнгөрөөд байсан юм. Клинтон нийслэл Вьентьян хотод хүрэлцэн ирснийхээ дараа коммунист засгийн газрын ерөнхий сайд болон гадаад хэргийн сайд нартай уулзсан байна.
Түүний зүүн өмнөд Азийн орнуудаар хийж байгаа айлчлалын зорилго нь эдийн засаг нь хурдан өсч байгаа зарим улсууд дахь Америкийн нөлөө, байр суурийг бэхжүүлэх, Ази дахь Хятадын цэрэг, эдийн засаг, улс төрийн давамгайллыг тогтоон барих зорилготой гэдгийг ажиглагчид хэлж байна.
АНУ-ын зүүн өмнөд Азид явуулсан сунжирсан дайн өндөрлөснөөс хойш 37 жил өнгөрчээ. Нэгдсэн улсын Мьянмар, Вьетнам зэрэг улсуудтай харилцах харилцаа нэг үеэ бодвол сайжирч байгаа юм. Америк нь дайны үед Лаостай дайсагнасан харилцаатай байжээ.
Клинтон Лаосын албаны хүмүүстэй уулзах үеэрээ хөрөнгө оруулах боломж бололцоо болон Вьетнамын дайны үеэр Америкийн армийн Лаосын газар нутаг дээр хаясан олон сая тэсрэх бөмбөгийг аюулгүй болгох ажлыг хамтран хийх талаар ярилцсан байна.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш