logo
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй нэр дэвшигч өрсөлдөнө

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй нэр дэвшигч өрсөлдөнө

2012/07/16
Өмнөд Солонгосын Консерватив үзэлтэй Сэнури намын Парк Хёнэ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлалаа. Хэрэв тэрээр сонгуульд ялалт байгуулбал Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч болох юм. Тэрээр Сөүл хотод олон зуун дэмжигчидтэйгээ уулзсан байна. Өөрийн бодлого чиглэлээ Солонгосын Тетчеризм хэмээн нэрлэж байсан Парк нийгмийн асуудалд илүүтэй анхаарсан төв үзлийг баримталж байгаагаа хэлсэн байна.
Тэрээр мэдэгдэхдээ "Tөрөлт бага байна, хүн ам насжиж байна, эдийн засгийн өсөлт удаан байна, эдгээр нь манай нийгэмд тулгараад байгаа асуудлууд, бид өөрчлөлт хийж, эдгээр асуудлуудыг шийдэх гарцыг олох ёстой" гэжээ.
Парк бол хашир туршлагатай, нэр хүндтэй улс төрч юм. Түүний эцэг нь 1961-1979 оны хооронд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Парк Чон Хи юм байна. Түүнийг Солонгосын дайны дараа ард иргэдийнхээ амьдрал ахуйг сайжруулсан гэж үздэг. Гэхдээ цэргийн эргэлт хийж төрийн эрхэнд гарсан Паркийг дарангуйлсан бодлого явуулсан хэмээн буруутгаж байжээ. Түүнийг Солонгосын тагнуулын төв газрын дарга буудан хөнөөсөн түүхтэй.
Сэнури нам 12-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх албан ёсны нэр дэвшигчээ сонгох сунгааныг ирэх сард зохион байгуулах ажээ.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш