logo
Крымск хотыг сэргээхэд 9 тэрбум орчим рубль гаргана

Крымск хотыг сэргээхэд 9 тэрбум орчим рубль гаргана

2012/07/16
Хүчтэй усны үерт нэрвэгдсэн Крымск хотыг сэргээхэд холбооны болон хязгаарын төсвөөс 9 тэрбум орчим рубль гаргана. Краснодар хязгаарын амбан захирагч Александр Ткачев хотыг өдөр бүр эргэх ажлынхаа үеэр нутгийн оршин суугчидад ингэж мэдэгдсэн байна. Эмгэнэлт байдал болсон газарт байрласан штабуудын ажлын талаар тэр бас мэдээлсэн байна. Эцэг эх, төрөл төрөгсөдөө алдсан хүүхдүүд, тахир дутуу хүмүүст эхний ээлжинд онцгой анхаарал хандуулж байна. Тэдэнд халуун хоол унд өгч, баримт бичгээ бүрдүүлэх болон нөхөн төлбөр авахад нь туслаж байна. Одоогийн байдлаар Крымск хотын хашаануудын гурваны нэг орчмыг нь цэвэрлэж амжаагүй байна. Харин цахилгаан хангамжийн сэргээлт 98%-тай байна. Энэ хотод 2700 тонн хүмүүнлэгийн тусламж үзүүлээд байна. 7-р сарын 7-нд орсон усархаг аадар борооноос болж Геленжик, Новороссийск, Крымск хотууд болон Кубанийн хэд хэдэн дүүрэг усанд автсан юм. Энэ гамшигаас болж 171 хүн амь насаа алдаж, 7000 гаруй байшин усанд живсэн юм. Үүнээс болж цахилгаан, хий, усан хангамж тасалдаж, машины болон төмөр замын хөдөлгөөн зогссон юм. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш