2012 оны 7 сарын 14-ний өдөр Налайх дүүргийн зургадугаар хороо, Тэрэлжийн гүүрний урд талын далан руу микроавтобус унаж, олон хүн гэмтсэн осол гарчээ.
Осолдсон “Хьюндай Грейс” маркийн микро автобусанд зорчиж явсан 15 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Тэднээс найман том хүн, нэг хүүхэд тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.
Осол гарах үед Онцгой байдлын ерөнхий газрын аврагчид тухайн газарт эрэл, хайгуул хийж явсан учраас аврах ажиллагааг шуурхай явуулсан байна.
Я.Баяраа